Кассчин борлуулалтаа бүртгэнэ, ажилтан ирцээ өгнө, үйлчлүүлэгч онлайнаар цаг авна. Та эзний самбараас бүх салбарын тоог бодит цагт харна — залгаж асуух, Excel тулгах хэрэггүй.
Бүртгэл вэбээс 5 минутад · Карт, гэрээ шаардахгүй · Эхний 3 сар үнэгүй
Гурван хэсэг нэг санд бичнэ. Дахин оруулах, тулгах, залгаж асуух шаардлагагүй.
eSalon апп App Store дээр гарлаа. Android хувилбар одоогоор хаалттай туршилтад байгаа бөгөөд удахгүй Google Play дээр гарна — түрүүлж туршихыг хүсвэл 8011-1012 дугаарт холбогдоорой.
Кассчин, менежер, эзэн — гурвуулаа нэг системд, гэхдээ тус тусын дэлгэцтэй, тус тусын эрхтэй.
Стандарт Салон багцыг гурван сар төлбөргүй ашиглана — карт, гэрээ шаардахгүй. Апп үргэлж үнэгүй.
| Үнэгүй | Стандарт | Удахгүй | |
|---|---|---|---|
| Касс, баримт | ✓ | ✓ | ✓ |
| Эзний самбар, тайлан | ✓ | ✓ | ✓ |
| Онлайн цаг захиалга | — | ✓ | ✓ |
| Ирц, ажилтан, цалин | — | ✓ | ✓ |
| Бараа материал, санхүү | — | нэмэлтээр | ✓ |
| Урамшуулал, оноо | — | — | ✓ |
| Салбарын тоо | 1 | 1 | 1–3+ |
Дэлгэрэнгүй нөхцөлийг Үйлчилгээний нөхцөл хуудаснаас уншина уу.
Гэрээр эсвэл захиалгаар ажилладаг үсчин, мастер үү? Орлогоо дэвтэрт бичихээ больж, eSalon-ы кассыг үнэгүй ашигла. Дараа нь салонтой болоход өгөгдөл чинь хамт шилжинэ.
Одоо хаалттай туршилтад байна. Удахгүй Google Play дээр гарна — түрүүлж туршихыг хүсвэл 8011-1012 дугаарт залгаарай.
Үгүй. Борлуулалт утсан дээр хадгалагдаж, интернэт орж ирмэгц автоматаар илгээгдэнэ.
Бүртгэл зөвхөн вэбээс (esalon.mn) үүснэ. Аппаар бүртгэлтэй хэрэглэгч нэвтэрнэ.
Танайх. Үйлчлүүлэгч, борлуулалт, ажилтны бүх мэдээллийг хүссэн үедээ Excel-ээр бүрэн татаж авна.
Хугацаа дуусахаас 14 хоногийн өмнө мэдэгдэнэ. Төлбөр хоцорсон ч касс, ирц, онлайн захиалга зогсохгүй — зөвхөн эзний самбарын зарим хэсэг хязгаарлагдана.
Стандарт Салон — 1 салбар, 10 хүртэл ажилтан. Олон салбартай сүлжээнд Super, Franchise багц удахгүй.
Өмнө нь орой болгон салбар руу залгаж өнөөдрийн тоог асуудаг байсан. Одоо утсаа нээгээд л харчихна — бүх салбар, бодит цагт.
Бүртгэл 5 минут, эхний 3 сар үнэгүй. Тохируулахад тусламж хэрэгтэй бол залгаарай — бид хамт тохируулна.