Тусламж
Сүүлд шинэчилсэн: 2026-08-10
eSalon-той холбоотой асуулт, санал, гомдол байвал бид туслахад бэлэн. Энэ хуудас esalon.mn, Esalon апп болон онлайн захиалгын хуудсуудад нэгэн адил үйлчилнэ.
1. Холбоо барих
- Утас — 8011-1012 (ажлын өдрүүдэд 10:00–19:00, Улаанбаатарын цагаар)
- И-мэйл — thehairly.salon@gmail.com (24 цагийн дотор хариулахыг зорьдог)
2. Түгээмэл асуултууд
- Нууц үгээ мартсан бол? — Нэвтрэх хуудасны «Нууц үг сэргээх» хэсгээр и-мэйлээ оруулж сэргээнэ. Асуудал гарвал дээрх утсаар холбогдоно уу.
- Туршилтын хугацаа дуусвал юу болох вэ? — Касс, ирцийн бүртгэл, онлайн захиалга хэвээр ажиллана — салоны ажил зогсохгүй. Зөвхөн удирдлагын самбарын зарим боломж хязгаарлагдана.
- Бүртгэлээ хэрхэн устгах вэ? — Esalon аппын Тохиргоо хэсгээс «Бүртгэл устгах»-ыг сонгоно. Борлуулалт, цалин зэрэг санхүүгийн бүртгэл Монголын хуулийн дагуу 10 жил хадгалагдана — дэлгэрэнгүйг Нууцлалын бодлогоос үзнэ үү.
- Өгөгдлөө авч гарах боломжтой юу? — Тийм. Удирдлагын самбараас Excel-ээр татаж авах боломжтой; бүрэн экспорт хэрэгтэй бол бидэнтэй холбогдоно уу.
3. Алдаа мэдээлэх
Апп дээр алдаа гарвал ямар дэлгэц дээр, ямар үйлдэл хийх үед гарсныг (боломжтой бол дэлгэцийн зурагтай) дээрх и-мэйл рүү илгээнэ үү. Бид нэн даруй шалгаж хариу өгнө.